Monday, April 7, 2014

Аялал. Цонжин болдог

3-р сарын сүүлээр явсан юм. Бараг л ажилын журмаар. Тэхдээ яах вэ сайхан л юм үзсэн. 
Чингис хааны хөшөөт цогцолбор нь Улаанбаатар хотоос 54 км зайд байгалийн сайхан цогцолсон Туул голын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдог хэмээх түүхэн үйл явдалтай холбоотой газарт байрладаг.
Цогцолборын төвд баруун гартаа алтан ташуур тулж наран ургах зүгт алсын бараа харсан 40 метр өндөртэй Чингис хааны морьт хөшөө байрлана. Морьт хөшөө нь 250тн ган хуудсаар хийсэн 30 метр өндөртэй үндсэн хэсэг, 10метр өндөртэй 36метрийн диамертэй суурийн байгууламжаас бүрдэнэ.


Хөшөөний суурийн хэсэгт аравнайлсан алтан ташуур, уран зургийн галарей, үзвэрийн танхим, зоогийн газар, хурлын танхим, уулзалтын өрөө, биллъяард өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байрладаг. Музей нь их гоё юм билээ. Хүрэл зэвсгийн үеийнх. Монголчууд яасан мундаг юм бэ гэдэг сэтгэгдэл надад төрсөн. Гадаадууд үзвэл бүүр алмайрах биз. Богино хэмжээний кино бас үзүүлдэг юм билээ. Тэрийг нь үзэж чадаагүй. 
 
"Цогцолборын эргэн тойрны байгалийн сайхныг морины сүүлэнд байрлах цахилгаан шатаар дээш явж цээжин дундуур дамжин гадагш гарч морины дэлэн дээрээс харах боломжтой" гэсэн байхын. Надаа бол дээр гараад нээх сэтгэгдэл төрүүлсэнгүй. 
Сүртэй сүртэй өгүүлбэрүүдийг сайтнаас нт шууд хууллаа хэ хэ. Тэнд очоод ер нь бол:
• Дэлхийн хамгийн том Монгол үндэсний гутал
• Хүрэл зэвсгийн үеийн Хүннү гүрний музей
• Монголын эзэнт гүрний музей
• Цоцолборын бүтээн байгууллалтын тухай богино хэмжээний баримтат кино үзэх
• 32 мертын өндөрт байрлах мориний дэлэн дээр гарж алсын бараа харах, цогцолборын бүтээн байгуулалтыг харах
• Монгол үндэсний дээл хувцас өмсөж зураг авахуулах
иймэрхүү зүйлс хийж болох юм байна. Хоол идэх хувцас өмсөж зургаа авхуулах нь тусдаа үнэтэй. Бусад нь орохдоо төлөх 7000төгрөг дотроо багтах юм билээ.

No comments:

Post a Comment